Халаагаа өгдөггүй Халтмаагийн Баттулга

М.Үүрээ
2025/02/10

УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга “Хөх монголын хөх туг” аяныг зохион байгуулж орон нутгаар тойрч байна.

Тэд ийнхүү орон нутгийг тойрохдоо  ""Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд" сэдвээр иргэдтэй уулзалт хийж дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх шаваа тавьж явна. Ард түмнийг өр зээлийн тэглэлт, байгалийн баялагаар уярааж сурсан тэрбээр Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүхтэй ч дахин Ерөнхийлөгч болох ойрын мөрөөдөлтэй.

Угтаа Х.Баттулга нь ардчилсан намын залуусыг “гацуур модны чимэглэл" шиг ашиглаж өөрийнхөө үйл хэргийг гүйцэлдүүлж сурсан нэгэн. Тухайлбал, өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар намынхаа нэр бүхий залуусыг жагсаалтанд оруулж өгнө, тойрогт багтаана, зардлыг нь даана гэж хөөргөж хэдэн төгрөг салгаж байгаад өөрөө гараа өргөж жагсаалтад багтсан байдаг. Хэдийгээр ард түмний нүдэн дээр тэр бизнес эрхлэгч залуусаа дэмждэг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Нэг үгээр тэр бол боловролтой хулгайч” шүү дээ. 

Ингээд УИХ-ын гишүүн болсон цагаас хойш түүнийг дахин Ерөнхийлөгчид өрсөлдөх нь гэсэн бор шувуу жиргэж улс төрийн болон олон нийтийн анхааралд байсаар ирсэн. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга  Н.Учрал, УИХ-ын дарга Б.Амарбаясгалан нар нэр дэвших магадлалтай байгаа бол харин АН-аас Х.Баттулга. Тиймээс ч ийнхүү орон нутгаас эхлэн сонгуулийн усалгаагаа хийж цээжиндээ "эмээл хазаартай морио" хамт хийчихсэн давхиж явна. Ийнхүү улс төрд шургалж, дахин Ерөнхийлөгч болох хүсэл сонирхолын цаана ямар том ашиг сонирхол явж байгааг бид таашгүй. 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.85
2025/02/15
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
66.181.190.64
2025/02/11
0
0
Ерөнхийлөгчид нэг удаа нэр дэвшинэ
Хариулах
66.181.190.64
2025/02/11
0
0
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг уншаач хэдэн настай хүн дэвшдэг юм???
Хариулах
202.126.89.192
2025/02/11
0
0
МУУ ХҮНД ҮГ БҮҮ ТАНИУЛ МУХАР ҮХЭР ХУДАГ БҮҮ ҮЗҮҮЛ ГЭЖ ЭНЭ САЙХАН ҮГНИЙ ХАРИУЛТ НЬ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Хариулах
66.181.160.45
2025/02/10
0
0
Хууль мэдэхгүй хүн бичиж. Өмнө нь Е-р ажиллаж байсан хүн дахин дэвших боломжгүй болчихсон шүү дээ. Юмаа судалж бич
Хариулах