Нийслэлийн ХУД-т оршин суугч зарим иргэн мэдээлэл хийснийг Tovch.mn сайт шууд дамжуулжээ. Иргэд “УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн сүүлийн үед гаргаж буй ааш, авиртай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна” гэв.
Өөрийгөө ХУД-ийн 19 дүгээр хорооны оршин суугч гэж танилцуулсан иргэн н.Пүрэвсүрэн “Ч.Лодойсамбуугийн сүүлийн үед ярьж буй зүйлсийг үнэхээр ойлгохгүй байна. Тэр яагаад Баялгийн сангийн тухай хуулийг эсэргүүцээд байна вэ. Өөрөө сонгуульд нэр дэвшихдээ 238 сая төгрөгийн хандив авсан гэсэн, үүнийгээ яагаад тайлбарлахгүй байна вэ” гэв.
Харин ХУД-ийн 20 дугаар хорооны оршин суугч гэх эмэгтэй “Ч.Лодойсамбуу гишүүнийг өөрийгөө хараач гэж хэлмээр байна. Өөрөө сарын 20 сая төгрөгийн түрээсийн байранд амьдардаг гэж хэлсэн. Байр нь өөрт нь үлдэхгүй. Гэтэл сард 20 сая төгрөг төлөх нь түүний хувьд энгийн асуудал бололтой. Энэ мөнгийг яаж олдог юм бол. Төрийн албан хаагчийн бүтэн нэг жилийн цалин шүү дээ.
Мөн манай дүүргээс сонгогдсон хэр нь эргэн ирж нэг ч удаа уулзаагүй. Манай дүүргээс сонгогдсоныг нь бараг мартах нь” гэв.
Мөн энэ хүн Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэж байхад яаран, сандран гарч ирж эсэргүүцсэн. Энэ хүн Монголын ард түмний баялгийг эзэмшсэн цөөн хэдэн баячуудын эрх ашгийг хамгаалж энэ хуулийг эсэргүүцсэн гэж харж байна. Тиймээс ХУД-ийн иргэд, сонгогчдын төлөөллийн хувьд энэ хүнийг УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж үзэж байгаа. Улмаар Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар D-Parliament цахим хуудсаар 100,000 хүний гарын үсэг цуглуулахаар шаргуу ажиллана” гэв.
Сэтгэгдэл (4)