Хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан З.Төрмандахыг эрүүл мэндийн шалтгаанаар ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА

М.Үүрээ
2025/02/20

Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон” талаарх асуудлыг судлах, УИХ, Засгийн газрын өмнөх шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан.

Уг ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсаны маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тус ордыг эзэмшдэг “М Си Эс” группийн Харуул хамгаалалтын албаны дарга З.Төрмандахыг тагнуулын байгууллагаас саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, З.Төрмандахыг өөрсдийн компанийн хамаарал бүхий автомашин, ресторан, уушийн газруудад тагнаж, чагнах төхөөрөмж хууль бусаар суулгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Түүнчлэн энэ хэрэгт нэр бүхий шүүгч нар холбогдох нөхцөл байдал тогтоогдсон талаарх мэдээлэл бий.

З.Төрмандахын тухайд 2010 оноос тус группийн хамгаалалтын албыг хариуцаж ирсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, цагдаагийн хурандаа цолтой. Өмнө нь Мөрдөн байцаах газрын дарга, Дотоод хэргийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж байсан ба С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар мөн ажиллаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.246
2025/02/20
0
0
Яанаа хууль бус үйл ажиллагаа хулгай хийж хийчхээд 1 өдрийн ая даахгүй гэж юу байхийн худлаа баашилж өвчтэй хүн болж жүжээд л хэргээс мултардаг болсоншдээ зальт хулгайчууд хүний шаарууд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэйшдээ!!!
Хариулах