Их хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэн эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Учрал:
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт 6.2-т зааснаар газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ? гэсэн суурь зарчмыг баримтална. Ингэхийн тулд хэдэн янзын төлбөр, татварыг тооцож байж байгалийн баялгийн ихэнх хувийг ард түмэн эзэмших тал дээр ажиллаж байна. Байгалийн баялгийг ашигласны төлбөр улсын төсөвт орохгүй шууд иргэний хуримтлалын данс руу шилждэг болох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Энэ мега төслүүд явагдсанаар иргэн та И Монгол систем рүү иргэний нэрээр нэвтрээд ороход харагдаж байгаа таны хадгаламж жил ирэх тусам нэмэгдэх эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Үүний төлөө бид ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна