ТЕГ-аас “М Си Эс” группийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг өчигдөр саатуулан баривчилж, шалгаж эхэллээ.

Admin
2025/02/19

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хуулийг өнгөрсөн оны 4 сард баталсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн мэдлийн хамгийн их нөөцтэй “Тавантолгой” бүлэг ордын нэг Ухаа-Худагийг ямар замаар “Энержи ресурс” компанид олгосныг шалгаж, дүгнэлт гаргах тухай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Учир нь 2008 онд Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэл ил болсон билээ. Тэгвэл тус шалгалтын хүрээнд “М Си Эс” группийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг өчигдөр баривчилсан байж болзошгүй байна. Учир нь  “Энержи ресурс” ХХК-ийн толгой компани бол “М Си Эс” групп юм.

З.Төрмандах гэж хэн бэ?

“М Си Эс” группийн захирал Ж.Оджаргал нь цагдаагийн хурандаа З.Төрмандахыг Хамгаалалтын албаны даргаараа ажиллуулаад 10 гаруй жил болж байгаа юм. З.Төрмандах нь Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төрийн нууц, цагдаагийн нарийн мэдээллүүдийг мэддэг хурандаа юм.

Сонирхуулахад 2007 оны 27 тоот тогтоолоор стратегийн гэдэгт 16 ордыг бүртгэсэн байдаг. Тус стратегийн 16 ордын долоо нь төрийн, ес нь хувийн эзэмшилд байна. Харин төрийн мэдлийн “Тавантолгойн” бүлэг ордын нэг Ухаа худаг, Баруун нарангийн ордыг  “Энержи ресурс” компани эзэмшиж байгаа юм. Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон юм.

1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.203
2025/02/19
0
0
МСЭсд яадаг байсан юм бол? Юнителээрээ тагнадаг байсан юм болов уу?
Хариулах