Хувийн хэвшлүүдийн нүүрс тээврийг ТЭГ ЗОГСООСОН татварыг Б.Дэлгэрсайхан сайдаар ТӨЛҮҮЛЬЕ!

М.Үүрээ
2025/02/17

Монгол улсын САЙД байна гэдэг асар том үүрэг хариуцлага, итгэл найдвар. Аливаа яамны сайд тус салбараа цэцэглэн хөгжүүлж, цаашид урагшлах арга зам хайж хуулийн төсөл боловсруулж явах учиртай. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт эл үүрэг, хариуцлага, андгай тангарагаа ухамсарладаггүй, эсвэл ойлгодоггүй хэд хэдэн гишүүд бий. Тэдний номер нэг нь Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан. Энэ эрхэмд бол салбарынхаа асуудлыг ойлгож, цэцэглэн хөгжүүлэх нь чухал бус харин хувийн ашиг сонирхлын асар том зөрчилтэй нэгэн. Товчхондоо тэр бол ДЭЭРЭМЧИН этгээд юм.

Дээрэмчин гэсний учир нь тэр НҮҮРС ТЭЭВРИЙН олон зуун гэр бүлийг орлогогүй, амьдралгүй болгож, хувийн хэвшлүүдээ элгээр нь хэвтүүлж байна.

Өөрийн гэсэн нүүрсний уурхайтай, хувьдаа вагонтой, бүр цаашлаад хувийн төмөр замтай хүн Зам тээврийн сайдаар томилогддог улс Монголоос өөр үгүй байх. Ингээд бүх замаа засаад хүлээж байсан сайдын хүсэл нь биелэв үү үгүй юу дураараа дургиж эхэлсэн.

Тодруулбал, Чойр, Олон-Овоо, Мааньт өртөөдөд нүүрс тээвэрлэдэг бүх компаниудын тээвэр зогсож зөвхөн Б.Дэлгэрсайхан сайдын вагонууд нүүрс тээвэр хийж байна. Тэнд зөвхөн сайдын бизнес цэцэглэн хөгжиж байх хойгуур Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлж буй нүүрсний тээвэрлэлт саатаж цаашлаад улсын төсөвт гацалт үүсч болзошгүй нөхцөл үүслээ.

Хамгийн ноцтой нь, Б.Дэлгэрсайхан сайд зөвхөн өөрийнхөө вагонуудыг нүүрс тээвэрт явуулж байх хойгуур тээвэр нь зогсонги байгаа компаниуд улсад бүх АМНАТ-ын татвар, шимтгэл, даатгал, түрээс гээд өгч болох бүх л зүйлээ өгсөөр одоо цөхөрч эхэлжээ. Энгийнээр хэлбэл, нүүрс тээврээ энгийн эргэлтэд оруулж байж хувийн ААН-үүд ядаж улсад төлөх татвар татаасаа асуудалгүй төлөх учиртай. Атал хэдэн сар тэг зогсолт хийсэн нүүрс тээврийн жолоочид ажилгүй болж тоос татсан мананд машиныхаа үрүүлыг налан сууна. Энэ бол хар амиа бодсон Б.Дэлгэрсайхан сайдын харалган үйлдэл. Тиймээс Хувийн хэвшлүүдийн нүүрс тээврийг ТЭГ ЗОГСООСОН татварыг Б.Дэлгэрсайхан сайдаар ТӨЛҮҮЛЬЕ!

   УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төмөр замуудын тухайд, тэр “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” ХХК гэх төмөр зам барьдаг, төмөр замаар төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэдэг хоёр компанитай. “Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 100 гаруй км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болж байв. Дараа нь, 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барьж, тэр үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байв. Үргэлжлүүлэн, 2022 оны оны гуравдугаар сард “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” ХХК-аараа Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг концесс авсан. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард барьж дуусгасан бөгөөд Ерөнхий сайд, салбарын сайд нарыг урьж, сүр дуулиантай нээлт хийсэн. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан 20 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах бүх нүүрс Б.Дэлгэрсайханаар дамжина гэсэн үг.

Салбар хариуцсан сайд нь хэт их хувийн ашиг сонирхолтой байхад ард иргэд нь хоосон хонох нь аргагүй юм.

 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна