Тархи баригч ИНФЛҮҮНСЭРҮҮД түүнд амташсан ТӨР

М.Үүрээ
2025/02/11

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд өдөр өдрөөр томрох ХӨӨСӨН дунд амьдарч байна. Үнэн худал нь үл мэдэгдэх мянга мянган мэдээлэл дунд уярч хайлж, уурлаж зэвүүцэж өдөр хоногийг өнгөрөөсөөр. Эл хөөсийг хагалах хүсэлтэй нэгэн хатгаж үзэхэд эрх баригчид сүр дуулиантай ХУДАЛ мэдэгдлээр хариу барина. Энэ бол Монгол Улсын засгийн газар ашиг харсан инфлүүсэрүүдийн тусламжтай үүсгэж буй ХӨӨСӨН БӨМБӨЛӨГ ЮМ. Зохиолтой, найруулгатай, жүжигчидтэй.

Товчхондоо, Монголын төр хэдэн инфлүүсэрүүдэд мөнгө өгч гал намжаадаг эрин цаг иржээ. Тэгвэл Инфлүүнсэр гэж хэн бэ. Саяхныг болтол энэ үг монголчуудын чихэнд тийм ч сүрхий наалддаггүй бас аманд нь эвлэдэггүй байв. Тэгвэл одоо хүн бүр инфлүүнсэрийг мэддэг болсон.  Инфлүүнсэрүүд ярих чадвар өндөр, нүүр хагарчихсан хүмүүс. Түүнд нь хүмүүс итгээд “Мэдлэгтэй юм байна” гэж хүлээж авдаг.

Зарим нь бүр инфлүүнсэр болох гэж хөгөө чирж явна. Харин зарим нэг нь төртэй гар бариад ашгаа хүртээд явж буй. Тэдний нэг бол жүжигчин Б.Цэцэг. Түүнийг ард түмэн дух Цэцэг гэх нэрээр андахгүй. Сүүлийн үеийн засаг төрийн бүхий л бохир заваан үйл явдал, сенсаацыг тэр дардаг болж. Нийгмийн сүлжээнд ч түүнийг сайнтай муутай талцана. Улс орны ирээдүй, ард түмэн ухаантай, хэрсүү бай гэх чамин үгсээр иргэдийг төөрөгдүүлж явна. Нэг үгээр инцфлүүнсэрүүд гэх хүмүүс иргэдийн "ТАРХИ БАРИГЧ" болж. 

Саяхан нийгмийн сүлжээнд Жүжигчин Б.Навчаагийн нэгэн сэтгэгдлийг уншсан юм. Тэр Б.Цэцэг “өөрөө надад Би МАН-ын сенсаацыг дардаг шүү дээ гэж амаараа хэлж байсан” гэсэн байв. Энэ бол түүний үнэн төрх аж. Сүүлд гэхэд нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэргийн талаар талийгаачийн хүү олон нийтэд мэдэгдэл хийхэд ард түмэн сэрт хийсэн. Тэд хариуцлага нэхэж, ЗГ-ын гишүүд, сайд нараас ам асууж ёстой нийгмийн сүлжээнд гал гарав. Харин энэ үеэр Б.Цэцэг хүүд 20 сая төгрөг хандивлана хэмээн шууд нийгмийн сэтгэл зүйг өөр чигт хөдөлгөх болов. Үүнээс үзэхэд засаг төртэй хэрхэн гар барьж нэг хөгжилд яваа нь тодорхой харагдаж буй.  Эцэст нь хэлэхэд, энэ олон хөөсөн дунд ард түмэн хэрсүү байж гэмээн улс орны, үр хүүхдүүдийн ирээдүй оршин байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна