Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, намтраа хуурамчаар бөглөж, Засаг даргын албанд томилогдсон зэрэг асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг огцруулах албан бичгийг хүргүүлээд байсан.
Тэгвэл эл асуудлын талаарх ИТХ-ын хуралдаан энэ сарын 15-ны өдөр товлогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын төлөөлөгчдөөс хоёр нь урваж, АН-тай нийлсэн байх магадлалтай аж.
Тэгвэл ямар үндэслэлээр Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон баримт олон нийтэд ил болсон байна. Тэрээр Засаг даргын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг хууль зөрчин томилжээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6.”албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт АТГ-аас албан бичиг ирүүлсэн байна. Энэхүү албан бичигт “Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Наранбаяр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад ороогүй буюу дээрх хуулийг зөрчсөн” нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна