Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2018-2023 оны хооронд ажиллаж байхдаа 64 сая төгрөгөөр шагнал, урамшуулал авсан байдаг. Тэрбээр хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайн туслах байсан бөгөөд хожим нь Су.Батболдыг хотын дарга байх үед Агаарын бохирдол хариуцсан орлогчоор нь хоёр жил, нийслэлийн Засаг даргаар дөрвөн сар, НИТХ-ын даргаар дөрвөн жил ажилласан.
Одоо НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.
НИТХ-ын төлөөлөгч Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтан хот" ББСБ-ыг байгуулсан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна