УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой хэлэлцүүлэг боллоо.
Албаныхан хэлэхдээ, Нэмэгдсэн өртөгийн албан татвар дээр бол олон байр суурьтай байгаа гэхдээ үүнийг Засгийн газраас барьж байгаа бодлого нь шаталсан байдлаар гэх санал нилээн гарч байна. Энэ юу вэ? гэхээр ялангуяа зөвхөн цалин хөлс орлогоороо амьдрадаг хүмүүсийн хувьд нэмэгдсэн өртөгийн албан татварын буцаалтыг эрс нэмэгдүүлье. Цаашлаад бага дунд орлогтой буюу хөдөлмөрийн хөлснөөс доош орлогтотой бол НӨАТ-ын буцаалтыг 100 хувь өгөх хэрэгтэй сардаа нэг 500 мянган орчим төгрөгний нөат-ын буцаалт авдаг байх юм бол түүний НӨАТ-ыг 100 хувь буцаах, 5 сая хүртэлх бол 5 хувь гэдэг ч юмуу. Ийм байдлаар НӨАТ-ын шаталсан байхгүй бол бүгдийг нь 5 хувь болгохоор нөгөө талд 500 сая төгрөгний жийп авч унаж байгаа 5 сая төгрөгний архи авч ууж байгаа энэ хүмүүсийг нөат-аас чөлөөлнө гэж байж болохгүй. Энэ бол тансаг хэрэглээндээ буюу хүн амын орлоготой холбоотой байгаа тийм учраас ингэж ялгаатай авч үзэхийг шаталсан гэж яриад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна