ОНЦЛОХ ПОСТ: Ганц компани Монголын ард түмний баялгийг ХУУ ХАМАХ ТӨЛӨВЛӨГӨӨ нь бүтэлгүйтээд хэцүү байх шиг байна

М.Үүрээ
2025/01/31

УИХ-ын гишүүн Ө.Шижир:  Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамаж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шудрага ёс уу? Эрдэнэс тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа төр нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу?

Дуурийн театр-н цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Централ товер, хүүхдийн паркын газарт баригдсан Шангри-Лагаас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо тэндээс хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улс төрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ. Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх…. Та нар санаж байгаа бол сонгуулиар хамгийн олон улс төрчидөд хандив өгсөн компани юу билээ? Ил нь тэр болохоос далд нь юу ч байгаа юм билээ. 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна