Өнөөдөр УИХ-ын Намрын чуулган хаана

Admin
2025/01/24

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/-нд хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар:

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцож үг хэлнэ.

-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал

-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна