Газрын тос боловсруулах үйлдвэр бол Эрдэнэс монголын харъяанд байдаг. Эрдэнэс монгол засгийн газрын хэрэг эрхлэх газарт харъяалагддаг. Хариуцлага хүлээлгэх эрх нь бол Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайдад байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай 1.5 сая тонн тосыг хангах үүрэг аж үйлдвэрийн яаманд бий. Үйлдвэр баригдаж дуусах 36 сарын хугацаанд бид олборлолтоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр, газрын тосоор хангах үүрэг аж үйлдвэр эрдэс баялгын яаманд байгаа. Мөн 36 сарын дараа үйлдвэр ашиглалтад орохгүй бол Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой.
Сэтгэгдэл (1)