Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ

Admin
2025/01/22

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.22/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.

Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ.

Мөн Ерөнхийлөгч асан, Чингис хаан одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбоотойгоор орон даяар гашуудал зарлах зарлиг гарсан. Үүний хүрээнд гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолын комиссыг миний бие ахалж байна. Тухайн цаг үед хамтран зүтгэж явсан нөхөд нь оролцож, Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг Баасан гаригт эцсийн замд нь үднэ. УИХ, Засгийн газрын түвшинд энэ үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар макро эдийн засгийн нөхцөл байдал, хилийн боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлыг явцыг хэлэлцэж байна. Мөн  14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг нийт 27 асуудлыг хэлэлцлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна