Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй “Тавантолгой”-н Г.Цог-Өрнөхөд 3 жилийн хорих ял онооно

Admin
2025/01/22

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Г.Цог-Өрнөхийг өсвөр насны эрэгтэй хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар прокуророос Г.Цог-Өрнөхөд Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх хэсэгт зааснаар буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт буруутан яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 27-ны /2025.01.27/ өдөр явуулахаар товлосон гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Өсвөр насны эрэгтэй хүүхдийг хуурч мэхлэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэх Г.Цог-Өрнөхийг өнгөрсөн жил /2024.10/ хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан бол өдгөө түүнийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж. Хохирогчийн ар гэрээс мэдээлсний дагуу ил болсон гэх дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Цог-Өрнөхийн гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс түүнд зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай юм байна.  

Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйл /Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/-ийн 1-д "Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.


3
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.149
2025/01/26
0
0
донтой пизду вэ!!Тайган болговол таарна. Харах царайны гаж донтон байна. Чёрт!!
Хариулах
103.57.95.207
2025/01/23
0
0
Шоронгын атманууд мөнгөтэй эхнэртэй болж дээ
Хариулах
66.181.160.24
2025/01/22
0
0
Сэжгийн юм бэ. Эрүүл бус гаж донтон. Шоронд ийм хүмүүс ороод муугаа үздэг гэсэн, больж
Хариулах