Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр дэмжив

Admin
2025/01/22

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт Төсвийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаар томилуулна гэж заасан.

Энэ дагуу тус Байнгын хорооны  2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус албан тушаалд нэрээ дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг нийтэд нээлттэй мэдээлсэн.

Хуульд заасан шаардлагыг хангасан дөрвөн нэр дэвшигч  хүсэлт, материалаа ирүүлснийг Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан Ц.Бархасыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна