55 САЯ төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын орлогч Н.ОДОНЧИМЭГ СУЛЛАГДЖЭЭ

М.Үүрээ
2025/01/21

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг 55 сая төгрөгийн хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид 2024 оны аравдугаар сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь баривчилсан байдаг.

Н.Одончимэг нь дахин авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдож буй нь энэ. Учир нь тэрбээр Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа буюу 2019 онд 100 сая орчим төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнчлэн дөрвөн жилийн өмнө 16 тэрбум төгрөгийн 5 хувийг авсан гэх хэрэгт холбогдож байжээ. Үүнээс харахад тэрбээр авлигалд амташсан нэгэн байж таарч байгаа юм.

     Одоогийн холбогдсон эл хэргийн тухайд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт шалгарсан компаниас их хэмжээний хахууль авч, үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, тэрбээр “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн барилгын тендерт шалгарч, ажлаа гүйцэтгэсэн компанийн удирдлагуудаас хахууль авсан байж болзошгүй аж.

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Харин тус захирамжид Н.Одончимэг гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Улмаар түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч суллажээ.


 


3
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.190
2025/01/23
0
0
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хариулах
202.9.46.178
2025/01/23
0
0
Залуу тэгээд эмэгтэй хүн байж шуналын тулам байж л дээ. Шоронд сайн хатаахгүй дээ.
Хариулах
122.201.31.131
2025/01/21
0
0
Шудрага шүүхдээ баярлалаа
Хариулах
66.181.160.32
2025/01/21
0
0
Монголын шүүх үнэн ялзарч ээ. Яагаал авилгачыг суллаж байгаа вэ.
Хариулах
103.140.10.217
2025/01/21
0
0
Авилга ихсэх тусам шүүгч нар баяжина ГОЁ УУ айн
Хариулах
103.140.10.217
2025/01/21
0
0
Шүүгч нөгөө мөнгөнөөс нь хувь шаачихсоон
Хариулах
51.158.252.252
2025/01/21
0
0
Мань вит бол шууд 461
Хариулах