Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нд /2025.01.11/ Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулж эхэлсэн. Жагсаалын эхний өдөр төв талбайд олон хүн цуглаж, төрийн гаргаж байгаа бодлого шийдвэр ард иргэдийнхээ эсрэг байгааг шүүмжилсэн юм. Улмаар жагсагчид шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Тус жагсаал өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Жагсагчид "Засгийн газар огцор" хэмээх лоозон барьж, өөрсдийн үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа юм. Тус намынхны зүгээс жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлээд байгаа. Эрх чөлөөний эвсэл намын тэргүүн Б.Цацрал хэлэхдээ "УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.11-т УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хуультай. Тиймээс Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн" гэсэн юм.
Сэтгэгдэл (3)