ЗӨВЛӨГӨӨ: Битүү шөл хийх арга

Үүрийнтуяа
2024/11/26

Дархлаа дэмжиж, биеийн эсэргүүцлийг нэмж, ядаргааг тайлдаг уламжлалт хоол бол битүү шөл билээ. Битүү хийдэг нь хүний биед хэрэгтэй амин дэмийг нь уураар дэгдүүлж гадагшлуулахгүй гэж үздэгт оршино.

Ингээд битүү шөлийг хэрхэн хийх аргаас хуваалцъя.

  • Хэдэн хүний орцтой хийхээс шалтгаалж гурилаа зуурна. Хэт хатуу биш зөөлөн байвал сайн. Цагаан гурил идэж болохгүй хүнд бор гурил эсвэл бүхэл үрийн гурил холиод хийж болно. Гурилаа аяганы амсраас 2 хуруу илүү байхаар тооцож дугуйлж илдэнэ.
  • Сонгино сармис, хонины махаа хэрчиж шаазан аягандаа хийнэ. Сонгино идэх дургүй хүнд сонгино заавал хийх шаардлагагүй.
  • Амталгаагаар аягандаа давсаа тааруулж хийнэ. Мөн амталгаагаар өндөг хийж хутгаж уурагжуулах, лууван үрж хийн А амин дэмээр баялаг болгож болно.
  • Аягандаа орцуудаа, усаа тааруулж хийснийхээ дараа илдсэн гурилаа дээрээс нь бүтээн ирмэгүүдийг нь хий орохгүй, гарахгүй болтол сайтар чимхэнэ, амсар давж илүү гарсан гурилаа аягаа тойруулж мөн сайн наана.
  • Ингээд жигнүүр дээр тавиад 15-20 мин дараа дархлаа нэмж, ядаргаа тайлах амтат шөл тань бэлэн болно.
  • Идэхдээ гурилыг шууд хуулж авалгүй, бага зэрэг нүхэлж шөлнөөс халбагадаж идээрэй. Тэгээд бага багаар гурилаа таслан шөлөндөө хийж гурилтай шөл шиг идэж болно. Мөн ногоон сонгино хийхэд илүүдэхгүй.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна