Намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Үүрийнтуяа
2024/11/22

2025 оны төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцлээ. Тодруулбал, УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэв.

Улмаар АН, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр 12.00 цагт Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх бол УИХ-ын чуулганаар 15.00 цагт хэлэлцэж эхлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна