ИРГЭН: Тэр үнэтэй эко, тэг километртэй машиныг авч чадахгүй л бол явган явахаас өөр аргагүй боллоо

Энэ сарын 8-аас эхэлж автомашины хотын дугаар олгохгүй гэх шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан. Тэгвэл уг шийдвэр нь “иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхэнд ноцтой халдаж байна” хэмээн үзэж иргэд Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

“Би одоо энэ машинаа үнэгүй болоод тараад эвдэртэл нь унах ёстой юм уу? Яг яах ёстой юм. Эсхүл тэр үнэтэй эко тэг километртэй машиныг авч чадахгүй л бол угаасаа явган явахаас өөр аргагүй. Одоо нэг ёсондоо ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзэж байгаа учраас үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа. Би өөрөө 3 настай бага насны хүүхэдтэй. Бага насны хүүхдээ үргэлж аваад яваад байхаар хэцүү байгаа шүү дээ. Надад яалт ч үгүй хүүхдээ агаар салхинд гаргахаас эхлээд машин унах шаардлага байдаг. Тэгэхээр би үүнийг миний эрхэнд халдсан шийдвэр гэж үзэж байна” гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна