Т.Мөнхсайхан: Бүх эмч нар ямар ч төрлийн эмийг цахимаар бичих боломжийг бүрдүүллээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын иргэдийн гомдол саналыг хүлээн авах 11-11 төвд ажиллаж байна. Энэ үеэр тэрбээр цаг үеийн мэдээллийг иргэдэд өглөө.

Тэрбээр,  Цахим жорыг 2021 оноос хойш бичээд хэвшчихсэн байгаа. Гэвч хөнгөлөлттэй эмэн дээр бичээд энгийн эм дээр бичихгүй орхигдуулах асуудал байгаа.

Манай улсад байгаа 2500 эмийн сангаас 1100 орчим эмийн сан нь цахим жор бичих программ хангамж алга гэсэн асуудал байсан. Энийг бүгдийг шийдээд өнөөдрийн байдлаар бүх эмч нар ямар ч төрлийн эмийг цахимаар бичих боломжийг бүрдүүлсэн байгаа. Гэхдээ эмч нарийг сургах, дадлагажуулах хугацаа хэрэгтэй байгаа” гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна