Дөрвөн жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2024" World Mental Olympics буюу “Оюуны олимп” Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж байна.
Тус 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөлөн оролцсон Дэлхийн Аварга Н.Мөнхшүр “Number Shape Recognition” төрөлд "Олимпын Рекорд" шинэчлэн тогтоожээ. Улмаар тэрбээр дахин "Геннисийн ном"-д бичигдэхээр болсон байна.
Түүнээс гадна Ц.Оюун-Эрдэнэ, Т.Тунгалагжаргал нар оюуны олимпийн аварга болсон бол Э.Мөнхбаатар "Хүн хуанли" төрөлд шилдэг таван тамирчны нэгээр, С.Чингим шилдэг наймд шалгарчээ. Ингэснээр Монгол Улсын баг тамирчид 36 медалийн 35-ыг нь хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна