УИХ-ын Гишүүн Н.Учрал цаг үетэй холбоотой мэдээллийг өглөө. Тэрбээр, “Өртөг өндөр байна гэдэг юм яриад байгаа болохоос биш хиймэл дагуултай болж байж илүү хараат бус байна. Үүний тулд бид алхам алхмаар бид урагшилж байна. Ерөнхий сайдын байгуулсан энэ ажлын хэсэг бол судлах, ямар чиглэлээр ажиллах вэ гэдгийг тодорхойлох ийм л чиглэлтэй болохоос албан ёсоор шийдвэр гаргасан зүйл огт биш. Энэ бол Их хурлын бүрэн эрхийн асуудал. Тэрнээс биш үүнийг парламент огт шийдээгүй байгаа.
Төр хүнд зориулж компани байгуулдаг байдал хэрээс хэтэрлээ. Төрийн өмчит 123 компаниас таваас бусад нь дандаа зарлагатай явж байна. Иймд төрийн өмчит компанийн хуулийг ирэх долоо хоногт өргөн барина. Өртөг өндөр байна гэдэг юм яриад байгаа болохоос биш хиймэл дагуултай болж байж илүү хараат бус байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна