Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй хайрханд дэлхийн хүнд газрын ховор элементийн шинэ эх үүсвэр болж, нийлмэл исэл гаргаж авах зорилгоор хайгуулын болон ажил судалгааны хийж байгаа юм. Празоди, неоди, диспрози, терби гэх мэт 17 элемент Дэлхийн хүнд газрын ховор элементэд хамаарна. Эдгээр элементээр гар утас, компьютер, камер зэрэг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд ашигладаг байна.
2026 онд Халзан Бүрэгтэй төслийн суурь судалгаа дуусаж, 2028 оноос олборлолт болон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх аж. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй байна. Өнөөдөр Халзан бүрэгтэй хайрханд 500 гаруй машин 1500 гаруй хүн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Улмаар Ховд аймгийн засаг дарга захирамж гаргаж, тус төслийн компанийн гэрийг буулгаж, үйл ажиллагааг нь зогсоолоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна