УИХ-ын Гишүүн Д.Энхтүвшинтэй төсвийн талаар ярилцсан NTV телевизэд ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

УИХ-ын Гишүүн Д.Энхтүвшинтэй төсвийн булхайн талаар ярилцсан NTV телевизэд ЦЕГ иргэний гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, өчигдөр орой 21 цаг 45 минутад гарсан “Лхагвын тойм” нэвтрүүлгээр УИХ-ын Гишүүн Д.Энхтүвшин оролцож, төсвийн талаар шүүмжлэлтэй ханддаг асуудлуудыг ярилцсан. Эл нэвтрүүлэгт иргэн гомдол мэдүүлсний дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгалтын ажиллагаа явуулжээ. Улмаар ЦЕГ “Тус нэвтрүүлгийн өчигдрийн дугаарыг хуулбарлан авах шаардлагатай” гэдэг утгатай шаардах хуудсыг NTV телевизэд хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна