УИХ-ын гишүүдийн санал дэмжих "КНОП"-ны ханш НЭГ ТЭРБУМААС эхэлдэг

Үүрийнтуяа
2024/11/06

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бол УИХ. УИХ-аас гаргасан хууль, тогтоол шийдвэрийг манай улсын иргэн бүр дагаж мөрдөх үүрэгтэй юм. Энэ үүргээ биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг.

Гэтэл хууль тогтоогчид нэгнийхээ өмнөөс товчлуур дарж хууль баталдаг, хууль буцаадаг, БҮР ЦААШЛААД ТЭР ТОВЧЛУУРАА ХУДАЛДДАГ БАЙХ НЬ.  

Товчхондоо, Засгийн газар унагаах болон чухал хуулийн төслүүд, улсын төсөв батлах зэрэг эх орны ирээдүйн хувь заяаг шийдэх олон асуудал дээр УИХ-ын гишүүд нэг тэрбумаар кнопоо худалддаг байсан бол одоо ханш нь өсч ХОЁР ТЭРБУМ-д хүрсэн гэх мэдээлэл бий. Гишүүдийн Кнопоо худалддаг бизнес шинэ асуудал биш юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн авлигын жишээнээс харахад манай улстөрчид гарын үсэг, долоовор хуруугаа эхлээд голдуу жип машинаар үнэлдэг байж. 2017 онд улсын хэмжээнд “Таванбогд”, “Мөнххадаа” -гийн борлуулсан цоо шинэ Ланд жипний тоо 2200 байжээ. Шинэ жипний үнэ дунджаар 200 сая төгрөг. Тэгэхээр УИХ-ын гишүүний кнопны ханш анх 200 саяаас эхэлж сүүлийн жилүүдэд нэг тэрбумаар үргэлжилэн одоо бүр түүнээс ч өндөр ханштай болсон гэх. Бинзений үнэ нэмэгдэхэд бүх зүйлийн үнэ нэмэгддэг шиг гишүүдийн кнопны ханш жил ирэх бүр өсөж байгаа аж.

2025 оны улсын төсөв хэлэлцэж буй энэ эгзэгтэй үед улс оронд, иргэдийн амьдралд хэрэгцээ шаардлагагүй олон төсөл, манал санаачилгуудыг 20, 30-н тэрбум бүр цаашлаад хэдэн их наядаар нь баталчихаад бүлх залгисан мэт дуугүй суух гишүүдийн гогцоо энд л байсан аж. Улсын төсвийг хэт үрэлгэн баталж, үр ашиггүй зардал нь хэтийдэж байгаа ч ган гэх хүнгүй дүнсгэр суух гишүүд халаасаа түнтийлгэж аваад амаа үдүүлжээ.

                      Улс орны эрх ашиг долоовор хуруу, гарын үсэг ингэж худалдагдсаар байхад бид өнөөдөр хэнээс шударга үнэн, өөрчлөлт шинэчлэлт, шинэ салхийг хүсэх вэ. ? Энэ удаагийн парламентад  саналын  кноп, хурууны өндөгний даралтанд улс орны эрх ашиг, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, ард түмний амьдрал ахуй тэр чигтээ багтаж байгааг ухаарсан хүн тун цөөхөн.

Шуналаа дарж чадахгүй нь кнопоо арилжиж халаасаа түнтийлгэж байхад албан тушаал горилсон, амбицаа дарж зарим нь тохироо нэрийн дор ханш тогтоож даналзана. Яг яах гэж парламентын гишүүн болсноо ухаарах сөхөөгүй арилжаа, тохироо хийж зөвхөн хувийн эрх ашгаа хөөсөөр.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна