Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлж ажиллахыг НХШГ-аас анхааруулж, албан газруудад мэдэгдэл хүргэлээ. Тодруулбал, энэ чиглэлээр хяналт шалгалтыг хийхэд орчны аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ.
Мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгаж, үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна