Дархан Уул аймгийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хэсэгт бага насны хүүхдүүд гелэн вок буюу шингэн угаалгын нунтаг идэж хордлогод орж байгаа тохиолдол эрс нэмэгджээ.
Энэхүү угаалгын нунтагийг бага насны хүүхдүүд буюу дөнгөж хөлд орсон 1-3 насны хүүхдүүд ихээр идэж хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдэж байна.
Эл ахуйн угаалгын нунтагны өнгө үнэр нь хүүхдийн сонирхол татахуйц байгаа учир бага насны хүүхдүүд чихэртэй андуурч идэж аюулд өртөөд буй. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, угаалгын шингэн нунтагыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалахыг эмч нар зөвлөж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Нэгдсн эмнэлэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна