УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлтийг хүлээн авахаас татгалзав

Үүрийнтуяа
2024/11/04

Анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял сонссон сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 07-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болно.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргаж байгаа талаараа өнгөрсөн баасан гарагт /2024.11.01/ мэдэгдсэн билээ. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Ташрамд өгүүлэхэд, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрт холбогдох хэргийг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа бөгөөд үүнийг ч олон нийт дэмжиж, шүүх хурлыг хэсэгчлэн хаалттай явуулж өгөхийг шаардаж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна