Н.Урантогтох: Залуус асар их итгэж УИХ-ын сонгуулиар АН, ХҮН намыг дэмжсэн. Гэтэл тэд итгэлийг нь МАН-д албан тушаалаар СОЛЬЧИХСОН

Орон нутгийн сонгууль өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөв. Нийслэл Улаанбаатар хотын хувьд хамгийн муу ирцтэй буюу 42.3 хувьтай санал хураалтад оролцлоо. Түүнчлэн энэ сонгуульд 20-34 насныхан хамгийн бага санал өгчээ. Энэ талаар сэтгүүлч Н.Урантогтох өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлэв. 

Тэрбээр, “Орон нутгийн сонгуулийн ирц муу байгаад гайхах зүйл алга. Залуус асар их итгэж УИХ-ын сонгуулиар АН, ХҮН намыг дэмжсэн. Гэтэл тэд итгэлийг нь МАН-д албан тушаалаар “сольчихсон”. Урам нь хугарсан залууст жигшил дургүйцэл үлдсэн.  АН, ХҮН намууд ЗГ-аас гарч сөрөг хүчний ажлаа хийх ёстой” гэж бичжээ.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна