НИТХ-ын сонгууль болон орон нутгийн сонгууль 14 хоногийн турш өрнүүн болж өндөрлөлөө. Эл сонгуулиар МАН 40 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулав. Харин АН 45 суудлаас 5 суудал авлаа. Сонгуулийн үр дүнгээр ард түмэн тогтвортой сахилга баттай улс төрийн хүчнийг хүсэж байдгийг тод харууллаа. Уг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН олонхи болж чадаагүй ч ойрын хэдэн жилийн түүхэндээ байгаагүй олон суудлыг авсан.
Ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэн сөрөг хүчний орон зайг энэ парламентад бий болгож өгсөн ч даан ч тэд ард түмний итгэлийг алдан АН-ын дарга Лу.Гантөмөр сайдын сэнтийд заларч эрх баригч намтай дэр нэгтгэсэн.
АН, ХҮН намын энэ үйлдэл нь улс төрийн хүчний хувьд улс эх орон удирдаж авч явах бодлого нь тогтворгүй, сахилга батгүй албан тушаалын төлөө аль ч чөтгөрийн тойрогт ороод улс эх орон, цаашлаад иргэдээ худалдахад бэлэн байгаагийн илрэл юм. Иргэд үүнийг хүсээгүй учир орон нутгийн сонгууль, тэр дундаа нийслэлд дүнгээ тавиуллаа.
МАН-н бодлого тогтвортой, багаа базаж чаддаг, 1 зүгт зүтгэж чаддаг сахилга баттай болохоо энэ сонгуулиар батлан харуулав. Хэдийгээр бүхнийг мөнгөөр шийддэг ч 1 тэрэгний дугуй болон өнхөрч чаддагийг харууллаа.
Гэтэл АН-ын тухайд хэдий маш өндөр боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай олон залуучууд өрсөлдөж хүч үзсэн хэдий ч тэднийг багцалж чангалах дарга нь даан ч гар сунгасангүй. Тэр залуучуудынха зоригийг чангалах ганц ч үг ган хийсэнгүй. Учир нь Лу.Гантөмөр намынхаа залуучуудыг, ард түмний итгэл сэтгэлтэй бүгдийг хамж шимээд сөрөг намдаа худалдчихсан. Лу.Гантөмөр МАН-ын дохионы хүн болж дугарах ам, хөдлөх хэлгүй болжээ. АН өнөөдөр улс төрийн том хүчин мөртлөө АН ба бусад нам гэж хэлүүлэх хүртлээ иргэдийн дунд итгэлээ алдсан нь энэ сонгуулийн дүнгээр тод томруун харагдлаа. Тиймээс улс төрийн намууд иргэдийн сонголтыг хүндлэх ёстой өөрсдийн намын алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна