Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ, цаашлаад 1 саяд хүргэнэ

Үүрийнтуяа
2024/10/10

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх болсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өчигдөр мэдэгдлээ.

Тэрбээр "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа" гэжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 660 мянган төгрөг байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна