Төрийн мөнгөөр түрийвчээ зузаалж хуулийг гууль болгосон Өлзий-Оршихын Сумъяабаатар УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон хэдий ч дахин төрийн мөнгөнд санаархан НИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна.
Дүүргийн төсвийг тоносон хулгай луйвартай тэмцэж ИТХ нь хоёр ч удаа Засаг дарга Ө. Сумьяабаатарыг огцруулсан ч Ж.Ганбаатар нь намынхаа удирдлагуудтай "тохироо хийж " буцааж албан тушаалд нь тавьсаар иржээ.
Тэрбээр Баянгол гэх мафийн толгойлогч гэгддэг Ж.Ганбаатартай нийлж тус дүүрэгт зарлагдсан бүх тендерүүдийг цохиж цаашлаад бүр татвар төлөгчдийн мөнгөөр хамсаатнуудаа гадаадад зугаацуулдаг.
Энэ жилийн нийслэлийн сонгууль их өрнөлтэй, өрсөлдөөнтэй явагдаж байна. Учир нь ирэх жилүүдийн нийслэл дээр тавигдаж буй төсөл тендерүүдийн төсөв маш их. Тиймээс Ганбаатар Сумъяабаатар нар ирэх жилийн тэрхүү бүх тендерүүдийг өөрсдийн гартаа оруулахыг санаархаж ах дүүс, найз нөхдүүдээ нэр дэвшүүлж ТӨРИЙН МӨНГӨРҮҮ ХУУЛЬ БУСААР БҮЛЭГЛЭН дайрч байна. Төрийн албыг төрөл садан, өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дүүргэж, хувийн зорилгодоо ашигладаг энэ буруу жишиг өнөөдөр хэвийн, байх ёстой зүйл шиг болтлоо хавтгайрч буй нь хамгийн ноцтой. Ж.Ганбаатарын энэ дур зоргын, иргэд олон нийтийг доромжилсон муу жишгийг түүний “төлөөний хүмүүс” нь ч яг дуурайжээ.
Хэрэв тэд энэ сонгуулиар ялбал иргэдийн татварт өгч буй хэдэн зуун тэрбум төгрөгүүд тэдний халаас руу урсах юм. Мөн түүнчлэн тэдний хүрээлэгчдийн төсөв тойрсон хуйвалдаан , хэт улаандаа гарсан увайгүй улс төр дахиад л үргэлжилнэ. Ийнхүү хууль бусаар төрийн эрхэнд санаархаж буй эдгээр шимэгчдэд хэн хариуцлага тооцох вэ?
Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар нар нь төсвийн мөнгийг өөрийн мэт үрэн таран хийж туйлдаг нөхдүүд. Жишээ дурьдвал, Өнгөрсөн жил Ө.Сумъяабаатар нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын заавраар дүүргийн төсвийн мөнгөөс 25.9 сая төгрөг гаргаж намын даргынхаа гар хөл болсон хүмүүсийг Дубайд аялуулж байсан төдийгүй цаашлаад оны эцэс гэхэд гадаад томилолтын мөнгө 155 сая төгрөг болон нэмэгдсэн байдаг. Энэ мэтчилэн дүүргийн төсвийн мөнгөөр туйлж, тухайн дүүргийн бүх тендерийг цохьдог байгууллагууд хүртэл Засаг даргатай холбогдоно.
Улсын зардлаар хийж буй арга хэмжээ нь ард иргэдэд хүрэх ёстой байтал эсрэгээрээ Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар нарын халаас руу урссаар байна. Үүнийг олон хэвлэл мэдээллээр баримтанд түшиглэн хүргэсээр байгаа ч хариуцлага тооцох нь бүү хэл улам амтшан дээшээ дэвшсээр байна.
Тиймээс Баянголд үүрлэсэн энэхүү мафийн бүлэглэлд цэг тавих цаг нь ирсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна