НИТХ-ын сонгууль эд дундаа өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд боловсрол мэдлэггүй, гудманд гарч орилж явдаг нилээдгүй хэдэн хүн нэр дэвшжээ. Тэдний нэг бол лайвчин гэддэг О.Отгонтөгс юм. Хулгайчид энд байна хулгайчийг бариарай хэмээн хамгийн их ороилдог тэрбээр ӨӨРӨӨ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ цаашлаад шүүхээс ЯЛ СОНСОЖ БАЙСАН УДААТАЙ. Ёстой л нөгөө ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ хамгийн чангаар орилдог гэдэг үнэн үг юм гэлтэй.
О.Отгонтөгс бүрэн эзэмшсэн мэргэжилгүй, цаашлаад бүрэн дунд боловсрол ч эзэмшээгүй тэрбээр одоо төрийн албыг хашина гээд улаан нүүрээ улалзуулан алхаж явна.
Хэдэн жилийн өмнө Лайвчин О.Отгонтөгс нь бусдын эд хөрөнгийг булааж дээрэмддэг, энэхүү хэргээ хүндрүүлэх шалтгаан буюу бүлэглэж үйлдэж байсан хэргийг нотлох баримтыг үзэгч та яг одоо харж байна.
Тэрбээр гурван удаагийн үйлдлээр ял шийтгэл сонсож байсан удаатай.
Гэтэл одоо Бродюрын хулгайг ил болгоно хэмээн кино зохиол бичиж өөрөө түүндээ ороогдож явна. Хэдхэн хоногийн өмнө олны анхаарлыг татах сэдвээ олж ядан Эрээнээс 19.000 төгрөгөөр бродюр өөрөө яваад аваад ирлээ баримт бичигтэйгээ байна хэмээн даналзаж зогссон түүний булхай буруу эргэхийн завдалгүй баригдаж ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН нь түмэн олонд илчлэгдсэн. Түүний дараахан "би өөрөө яваагүй байсан юм аа" гэх тайлбар иргэдийг улам бүр л доромжилж өөрөө улны бүлэг рүү шилжиж байх шиг.
Хэт их иргэдийн дуу хоолой болох гэсэн мөрөөдөлдөө итгэсэн тэрбээр иргэдийн тархийг угааж, сенсаци гаргахаас өөр ЧУХАЛ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан нэг гээд тоолох АЖИЛ хйисэнгүй. Хийж чадах ч үгүй биз. Нийгэмд үүсээд буй Түүнтэй холбоотой мэдээллүүдэд тайлбар авахыг хүссэн сэтгүүлчидыг хүртэл гутаан доромжилж буй түүнтэй биеэ авч явах улс төрчийн этик яриад ч хэрэггүй биз.
Энэ засаг төр гэдэг бага наснаасаа амар хялбар аргаар хулгай дээрэм хийж мөнгө олж сурсан, орилж бахирч хүнийг доромжилж хашигичиж явдаг хүмүүсээр дүүрэх үү? Хэдэн жил эсвэл хэдэн сар гудманд орилоод НЭР ДЭВШИХ ҮҮ? Бүхэл бүтэн сая гаруй иргэдийн төлөөллийг сонгох энэ чухал компанит ажилд НУХАЦТАЙ ЦЕНЗУРТЭЙ хандах цаг иржээ.
Энэ мэт боловсролгүй, харанхуй хүмүүс иргэдийн тархийг угааж явааг БАЯНЗҮРХ дүүргийнхэн ТУНГААН БОДОХ БИЗ ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна