Нам дагавал ам тосодно гэдгийг үлгэрлэж яваа Баянгол дуургийн төлөөлөгч Г.Мөнхсайхан Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн Яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар енгерсен онд томилогдон очсон. Торийн албаны туршлагагуй, нам дагасан энэ мэт хүмүүс төрийн албан хаагчдын нэр хүндийг шавартай холихоос гадна төрийн байгууллагын ёс зуйг уландаа ГИШГЭЖ байна.
Баянгол дуургийн МАН-ын гишүүн тэрээр • УУХУ-ийн сайдын "Суганд ургасан үс" шиг нь дагаж явсаар ашгуй нэг юм албан тушаалд очсон боловч "Мордохын хазгай" болж архидан согтуурч, улмаар ажилдаа зодож танхайрсан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Засгийн газрын хэрэгжуулэгч агентлаг АМГТГын Торийн Захиргааны Удирдлагын Газрын дарга БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайхан гэгч нь 2023 оны 02-р сарын 04-нд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Баянгол хүүхдийн зусланд ажилчдаа хулээн авч, цасны баяр зохион байгуулж, хамтлаг, дуучид урьж баяр наадам зохион байгуулсан байна. Амарч ажлын стрессээ тайлах гэсэн ажилидаа харж тэссэнгуй юу, архидан согтуурсан "хурган даргын ямаан омог" хөдөлж, агсам тавьж ажилчдынхаа биед гэмтэл учруулаад зогсохгуй Баянгол хүүхдийн зуслангийн эд хөрөнгийг эвдэлж суйтгэсэн байна. Энэ талаар Налайх дуургийн цагдаагийн хэлтсээс тодруулахад "Тийм гомдол ирсэн нь үнэн" гэдэг мэдээллийг өглөө. Эх сурвалжийн мэдээллээр нь гэгч гомдол гаргажээ. Мөн Баянгол хүүхдийн зуслангийнхан гомдол гаргасан ч хохирлыг барагдуулжээ. Харин хэрэгт холбогдогч нь АМГТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайханы хувьд өдгөө Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн албыг давхар хашдаг. Төрийн албан хаагчийн ёс суртахуун, удирдах албан тушаалтны зангараг гэдэг зуйл Г.Мөнхсайхан даргад байхгүй нь энэ үйлдлээр нь батлагдлаа. Монгол төр ийм чадваргүй овлигогүй, тавтиргүй, нам дагасан нөхдүүдээс салсан цагт улс орон минь хөгжиж эхлэх биз. Уул уурхай хүнд уйлдвэрийн сайд аа! Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан “АРХИ УУЖ, АЖИЛЧДАА ЗОДОЖ БЭРТЭЭЧИХЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЯВЖ Л БАЙГ УУ?”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна