Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Жил бүрийн орон нутгийн сонгуульд иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан бол энэ жилийн сонгууль чухал ач холбогдолтой дэрвүүн өрнөж байна. Учир нь энэ жилийн НИТХ-ын сонгуульд ихэвчлэн залуучууд мэдлэг боловсролоороо түүчээлж буй.
Тиймээс Асу.мн сайт сонгогчийн боловсролд зориулан АН, МАН-аас НИТХ-ын сонгуульд хүч үзэх 45 кандидатын ажлын туршлагын харьцуулалтын талаарх бодит мэдээллийг цувралаар хүргэх болно.
Бид эхний дугаараар Баянзүрх дүүргийн хоёрдугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Гантулга болон Чингэлтэй дүүргийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшигч З.Төмөртөөсөө нарын мэдээллийг хүргэе.
АН-аас нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Гантулга нь Аялал жуулчлалын менежер, Санхүү эдийн засгийн сургуулийн магистрант. Тэрбээр Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгсөж, Аялал жуулчлалын менежер, Санхүү эдийн засгийн сургуулийн магистрант Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль Турк улсын Анадолугийн Их сургуулийг аялал жуулчлалын менежер, АНУ-ын Жорж Мэйсоны их суруульд мэргэжил дээшлүүлсэн Санхүү эдийн засгийн сургуулийн магистрант зэрэгтэй аж.
Харин МАН-аас Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байгаа З.Төмөртөөмөө нь Баянхонгор аймагт 10 жилийн дунд сургуулийг төгсөж Соёл Урлагийн их сургууль бакалавр Соёлын удирдлагын менежмент, Сан Их сургууль Магистр зэрэгтэй дүүргэжээ.
Тэгвэл тэдний ажлын туршлагыг харьцуулан танилцуулбал,
АН-ААС НЭР ДЭВШИГЧ П.ГАНТУЛГА
/ажлын туршлага/
2005-2006 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн
2006-2008 онд Хаан банкинд хянан шалгагч, ахлах хянан шалгагч, салбарын захира
2008-2012 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2013-2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2015-2016 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2016-2023 онд ‘Жи Ти Маркет’ ХХК-ны үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байсан бол 2023 оноос эхлэн Нийслэлийн Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
МАН-ААС НЭР ДЭВШИГЧ З.ТӨМӨРТӨӨМӨӨ
/ажлын туршлага/
2006-2009 он “Их Монгол” FM Гүйцэтгэх захирал
2009-2011 он Монгол Ардын Нам Хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
2014-2015 он Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Даргын Зөвлөх
2016-2017 он Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх
2017-2019 он Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар Даргын зөвлөх
2019 Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын даргын зөвлөх
2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төлөөлөгч
2020-2024 он Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна