З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 40 сая төгрөгийн ТОРГОХ ялыг хүчингүй болгож анхны шатны шүүхэд дахин ХЭЛЭЛЦЭНЭ

Үүрийнтуяа
2024/09/26

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, тус бүрд нь 40 сая төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулсан юм.

Гэвч тэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял, шийтгэлийг эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна