Нийтлэгч Үүрийнтуяа Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль нь 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт хөтөлж буй.
Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцуулж байна.
Энэ сургууль орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов - Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллүүлж эхэлжээ. Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна