Дорноговь аймаг, Улаанбадрах сум. Баянбогд баг, "Элсэн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 419 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, Замын-Үүд сумын төвөөс баруун хойд зүгт 140 км-т/ Тус сумын харьяат иргэн Г нь 09.08-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 15:00 цагт ОБЕН хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлжээ. Улмаар Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна