Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн даргаар “Үнэн ба зөв” намын А.Отгонбаатарыг томилохоор яригдаж байна

Үүрийнтуяа
2024/09/17

Анх тэмцэгч гэж гарч ирсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын балаг, попролыг Монголчууд хэдийн мэднэ. Хамгийн сүүлийн балаг нь өчигдөр боллоо. Тодруулбал, өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийх үеэр А.Отгонбаатар Боловсролын сайдын биед халдсан.  Мэдээллийн үеэр А.Отгонбаатар дээрх шийдвэрийг эсэргүүцэн, чангаар хашгирч, дайрч давшилж байгаад П.Наранбаярын нүүр рүү барьж байсан зүйлээ шидэж, бусад хүмүүстэй зодолдов.

ТЭГВЭЛ ТҮҮНИЙГ ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГААР ТОМИЛОГДОХ ТУХАЙ ЯРИГДААД ЭХЭЛЖЭЭ.

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр бол Монгол Улсыг цементээр хангаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт шохой нийлүүлэх үүрэг хүлээгээд 42 жил болжээ. Тэр үеийн ЗХУ-ын тоног төхөөрөмж, техник технологийг мэргэжилтэн ажилтнуудын сэтгэл, ур чадвараар зүлгэж одоог хүртэл амжилттай үүргээ биелүүлж буй. Гэтэл цемент, шохой, үйлдвэр, технологийн талаар мэдэхгүй, балаг таригч А.Отгонбаатарыг яагаад тус үйлдвэрийн даргаар томилох гэж байгаа нь хачирхалтай. Дахиад л албан тушаалын наймаа явагдах гэж байна уу? Орилж, чарласан бүхнийг хариуцлагатай албан тушаалд томилоод байвал дараагийн 30 жил хөгжил ямар байх нь тодорхой биз ээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна