“Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн нэр дэвшиж байна

Үүрийнтуяа
2024/09/10

“Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд СХД-ээс  нэр дэвшиж байна. Энэ хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд Ж.Сандагсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан юм.

Энэ хэргээс үүдэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшсэнгүй. Хэрэг шийдвэрлэгдтэл тэд ямар нэг төрийн, нийтийн албан тушаал хаших нь зохимжгүй

Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд дэвшчихлээ. Учир нь “Ногоон автобусны” гэх хэрэгт Ж.Сандагсүрэнг хамгийн нөлөө бүхий оролцоотой гэж үздэг.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь зориуд чөлөөлж, дараа нь НИТХ-д дэргэдээ татан авч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна