ОХУ Монголд 1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлнэ

Үүрийнтуяа
2024/09/05

ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ жилд 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлш нийлүүлнэ гэж тус улсын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Онгоцны түлшний хувьд Оросын талд Монголын онгоцны түлшний хэрэглээг 100 хувь хангана гэж Цивилев онцолжээ.

Дорнын эдийн засгийн форум Оросын Владивосток хотноо есдүгээр сарын 3-6-ны хооронд болж байна. Энэ удаагийн форум “Алс Дорнод-2030: Хүчээ нэгтгэж, боломжуудыг нээе” сэдвийн дор болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна