Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх ТАЛААР САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Үүрийнтуяа
2024/09/03

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэж мэдээлж байв. 

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ албан ёсны сайтаар санал асуулга авч эхэллээ.

Тодруулбал иргэд https://vote.ulaanbaatar.mn/home хаягаар орж, автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжих эсэх санал асуулгад оролцох боломжтой. 

Дөрөвдүгээр төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод 85,000 автомашин зорчих зам дээр 700,000 машин зорчиж, 600,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн хотод хоёр сая хүн амьдарч байгаа нь түгжрэлийн шалтгаан болж буйг Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэлдээ дурдсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна