С.Цэнгүүн: 100 тэрбумаар сумын "СОЁЛЫН ТӨВ" барихын оронд эрчим хүчний асуудалдаа анхаарах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган болон байнгын хороодоор 2024 оны улсын төсвийн тодотгол болон ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй билээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "100 тэрбумаар 24 суманд соёлын төв барих шаардлагагүй. Үүнийг хойшлуулж, шаардлагатай буюу эрчим хүчний тулгамдсан асуудлуудаа шийдэхэд анхаарах ёстой" гэх байр суурийг илэрхийлсэн.

Харин Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс "Та Улаанбаатарт төрж өссөн хүүхэд юм шиг байна. Орон нутгаас сонгогдсон гишүүд очхоороо "Соёлын төв нь хаана вэ" гээд л хайгаад давхидаг. Соёлын төв бол сумынхны цугладаг ганц газар нь шүү" гэх хариу тайлбарыг өгсөн юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна