УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай нэр холбогдсон МУИС-ийн багш Д.Заяабаатар өнгөрсөн жил МУИС-ийн ОУ-ын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан бол яг нэг жилийн дараа МУИС-ын дэд захирал болох тохироогоо хийжээ. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын Ч.Ундрам БСШУ-ны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа нь энэхүү томилгоонд нөлөөлж буй бололтой.
Тодруулбал, Их хурлын хөөрхөн хүүхэн гэгддэг Ч.Ундрам гишүүний гэр бүлийн хүчирхийллийн асуудал буюу гэрийнхээ гал тогоонд хүүхдээ зоддог бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж нилээдгүй шуугиан тарьсан. Мөн түүгээр ч зогсохгүй Ч.Ундрам гишүүний нөхөр Б.Наранцацралт “шөнө гал тогооны өрөөнд болсон явдлыг дэлгэж МУИС-ын багш Б.Заяабаатарыг гутлаа ч өмсөх сөхөөгүй хөл нүцгэн гарсан” гэх мэдээллийг олон нийтэд цацаж байсан юм.
Уг үйл явдлын дараа буюу 2023 оны 8 сард Б.Заяабаатар МУИС—ийн ОУ-ын Монгол судлалын холбооны ЕНБД-аар томилогдож олны хэл аманд өртөж байлаа. Тэгвэл энэ жил дахин их хурлын гишүүний карьераа үргэлжлүүлж буй Ч.Ундрам гал тогоондоо гутлаа мартдаг багшийгаа хоосон орхиогүй бололтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна