АТГ-ын дарга З.Дашдаваа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Үүрийнтуяа
2024/07/17

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнгөрөгч зургаадугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн байна.

Хэдийгээр түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгөхөөр болжээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-ын даргад З.Дашдавааг томилохоор санал болгож байсан бөгөөд 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, түүнийг дээрх албан тушаалд томилж байсан юм. Авлигын тухай хуульд "Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг.

Уг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох байсан ч ийнхүү ажлаа өгөхөөр болсон байна.

Харин түүний оронд ШШГЕГ-ын дарга асан О.Амарсанаа болон АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал нарын нэр яригдаж байгаа өгөөд ойрын хугацаанд томилгоо явагдана гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газрын даргад төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүнийг томилно гэж заасан байдаг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна