Н.Учрал: Зуун хоногийн хугацаанд Засгийн газрын нэгдсэн порталыг бий болгоно

Үүрийнтуяа
2024/07/17

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр /2024.07.17/ танилцуулав.

Тэрбээр, “Хамтарсан засгийн газрын бодлогоос хэрэгжилт рүү илүү анхаарч ажиллана. Энэ засгийн газар өнгөрсөн үеэс илүү хурдан төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулахаар зориглож ажиллана. Мөн өнөөдрийн ЗС-ийн хуралдаан дээр төрийн захиргааны төв байгууллагууд бусад төрийн өмчит компаниудыг нэгдсэн веб порталтай болгож төр зөвхөн нэг л сувгаар иргэнтэй харилцдаг нөхцөлийг бүрдүүлье гэдгийг Хэрэг эрхлэх газар болон цахим хөгжлийн сайдад үүрэг болголоо. Үүнтэй холбогдуулан эхний зуун хоногийн хугацаанд бид засгийн газрын нэгдсэн порталыг бий болгоно” гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна