Ш.Бямбасүрэн: Авлигаас 100 хувь ангид ажиллаж чадна

Үүрийнтуяа
2024/07/02

Өнөөдөр УИХ-ын шинэ гишүүд үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээс сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа.

-Ирэх 4 жилд ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ?

-Эхний ажил бол орон нутагтай уялдаж ажиллах талаар бодож байна. Мөн бизнесийн орчныг сайжруулж, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудыг батлуулж, татварыг сулруулснаар Монголын эдийн засгийг сайжруулахаар ажиллана. Авлигаас 100 хувь ангид ажиллаж чадна. Үүнийгээ ч иргэд, сонгогчдодоо хэлсэн

-Зүүн бүсийн өрсөлдөөн хэр чанга байв?

Өрсөлдөөн нилээн их байлаа. Ямар ч байсан гарч ирсэн. Чин сэтгэлийнхээ үгийг ард түмэндээ хэлсэн. Ялангуяа дорнодчууд маань маш сайн дэмжиж гарч ирлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна