Ө.Золбаяр:Гараад ирээсэй гэж саналаа өгсөн говь нутгийнхаа 35 мянга гаруй иргэндээ талархъя

Сайханцэцэг
2024/06/29

Говийн бүсэд МАН-аас нэр дэвшсэн ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нэр дэвшсэн билээ. Тэрбээр өчигдрийн сонгуулиар ялалт байгуулж яваад АН-ын нэр дэвшигчдэд ялагдал хүлээв.

Тэрбээр ялагдсан ч талархлын үгсээ цахим хуудсандаа бичиж "Бүгдэд талархъя. Гараад ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч, итгэл үзүүлэн саналаа өгсөн говь нутгийнхаа 35 мянга гаруй иргэд та бүхэндээ халуун сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Сэтгэл зүрхээрээ, эрвийх дэрвийхээрээ дэмжиж тусалсан анд найз нөхөд, ах эгч дүү нар, намайг таних танихгүй олон түмэндээ маш их баярлалаа. Миний хувьд зарчимдаа үнэнч байж чадсандаа баяртай байна. Үнэнч сайн анд найз нөхдөө харж маш их баярлаж талархаж байна. Та нартаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна